top of page

"Tell me and I forget. Teach me and I remember. Involve me and I learn."

- Benjamin Franklin -

78458303_edited.jpg

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Цөлжилт нь дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, ган гачиг, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас эрчимжиж байна. Монгол Улс газар нутгийнхаа ихэнх хувьд хуурай, гандуу бүсэд хамаарах бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 64.7 хувьд цөлжилтийн үйл явц илэрч, 76 орчим хувь нь их, бага хэмжээгээр доройтолд өртсөн байна .Үүний улмаас хөрсний элэгдэл, усны нөөцийн хомсдол, шороон шуурганы давтамж нэмэгдэж, бүс нутгийн хэмжээнд (БНХАУ, БНСУ зэрэг орнуудад) сөрөг нөлөө үзүүлж байна. Цөлжилттэй тэмцэх үр дүнтэй арга нь ургамлан нөмрөгийг нэмэгдүүлэх, мод тарих, ойжуулах ажил боловч үүнийг тогтвортой, олон нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх шаардлагатай. Иймд залуучуудын мэдлэг, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх замаар цөлжилтийн эсрэг бодит үйл ажиллагааг өрнүүлэх хэрэгцээ бий болж байна.

ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улс болон бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй цөлжилт, газрын доройтлын асуудалд олон улсын оюутан залуусын оролцоо, манлайллыг бодитоор нэмэгдүүлэх залуусыг зөвхөн оролцогч бус, санаачлагч, хэрэгжүүлэгч, нөлөөлөгч болгон төлөвшүүлэхэд чиглэсэн бөгөөд цөлжилтийн эсрэг үйл ажиллагааг онолын бус бодит туршлага дээр суурилан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх чуулга уулзалт юм.

БИДНИЙ ЗОРИЛГО

Цөлжилтийн асуудалд оюутан залуусын манлайллыг хангах

Contact

+976 7730 7730

+976 7730 4145

Email

business_consulting@num.edu.mn

Address

Business Consulting Center, Business School, National University of Mongolia, Ulaanbaatar, Mongolia

  • Facebook
  • Instagram
  • Youtube

Copyright © 2025 - All Rights Reserved To Business Consulting Center

bottom of page